Зорилго, зорилт
Музейн эрхэм зорилго, хэтийн зорилт, индикатор болон хариуцагч.
"Чингис хааны өв соёлыг хадгалж судалж дэлхийн соёл иргэншилд хүргэх — Монгол улсын үндэсний өвийн нэгдсэн хадгалах, судлах, сурталчлах төв байх."
5 үндсэн зорилго
1 Үндэсний түүхэн өвийг хадгалах
Үндэсний хэмжээний археологи, угсаатан, түүхийн хосгүй үнэт өвүүдийг олон улсын ICCROM стандартын дагуу хадгалж хамгаалах. 2030 он гэхэд бүх үзмэрийг digitize хийж нээлттэй хүртээмжтэй болгох.
2 Шинжлэх ухааны үндэстэй судалгаа
Олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран хээрийн малтлага, эрдэм шинжилгээний хурал, бүтээлийг тогтмол явуулна.
3 Боловсрол, олон нийтийн оролцоо
Хүүхэд, залуус, гэр бүлд зориулсан 24+ боловсролын хөтөлбөр, тэдгээрийн нийт оролцох 50,000+ зочин/жил.
4 Олон улсын танигдалт
ICOM-ын идэвхтэй гишүүн, дэлхийн томоохон музейтэй хамтын ажиллагаа, олон улсын үзэсгэлэн солилцоо.
5 Цахим шилжилт
КОХА цахим каталог, виртуал тур, цахим архив бүгдийг 3 хэлээр (MN/EN/CN) хүртээмжтэй болгох.
Зорилтын индикатор
| Зорилт | Индикатор | 2024 гүйцэтгэл | 2030 зорилт | Хариуцагч |
|---|---|---|---|---|
| Үзмэр digitize | Каталогт оруулсан тоо | 8,200 | 22,000 | Цуглуулга хэлтэс |
| Зочин | Жилийн нийт зочин | 325,400 | 500,000 | Үйлчилгээ алба |
| Эрдэм шинжилгээ | Хэвлэгдсэн бүтээл | 28 | 50/жил | ЭШ хэлтэс |
| Олон улсын | Хамтын төсөл | 6 | 15 | ОУ алба |