Номын сан

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САН

Монголын түүх, археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, соёл урлаг судлалын чиглэлээрх ном бүтээл, тогтмол хэвлэл, үнэт ховор ном судар, гар бичмэл болон эрдэм шинжилгээний эх сурвалжийг цахим хэлбэрээр нэгтгэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад хүртээмжтэй хүргэх дижитал платформ

Номын сангийн тухай

Уншлагын танхим

Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны номын сан нь Монголын хаад, язгууртантай холбогдох судалгаанд шаардлагатай эх сурвалжаар уншигч, судлаачдын хэрэгцээг хангах зорилготой юм. Тус номын сан нь судалгаа, шинжилгээний ажил явуулахад таатай орчин бүрдүүлж, орчин үеийн технологид суурилсан үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Номын сан нь Монгол судлалын чиглэлийн ном, бүтээлээс бүрдэх бөгөөд Монголын түүх, археологи, угсаатан зүй, хэл шинжлэл, соёл, урлаг судлалын чиглэлээр төрөлжсөн 10,000 гаруй ном, хэвлэлийн цуглуулгатай. Сан хөмрөгийг Дьюигийн аравтын ангиллын дагуу ангилсан бөгөөд олон улсын стандарт хайлтын “Коха” системд холбогдсон цахим каталогтой. Номын мэдээллийг хайлтын системд бүрэн оруулснаар хэрэглэгчдэд цахимаар хайлт хийх боломж бүрдсэн.Эрдэм шинжилгээний номын сан нь 160.7 м² талбай бүхий 8 хүний суудалтай уншлагын танхим болон 209.6 м² талбай бүхий номын сан хөмрөгөөс бүрдэнэ.

10,000+

Ном бүтээл

50+

Үнэт ховор бүтээл

1000+

Тогтмол хэвлэл

1 станц

Scan station судлаачдад

100+

Дижитал сан

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ БА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ажиллах цагийн хуваарь

Даваа, Лхагва — Баасан 08:30 — 17:30
Мягмар Дотоод ажлын өдөр (нийтэд үйлчлэхгүй)
Бямба, Ням Амарна
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Амарна

Үйлчилгээний нөхцөл

🏛️ Номын сан Монгол судлалын төрөлжсөн
Үйлчлүүлэгч Докторант болон түүнээс дээш зэрэгтэй судлаач
🔍Үйлчилгээ Төлбөргүй
🪪Бүрдүүлэх материал Ажлын + иргэний үнэмлэх