Логоны хэрэглээний гарын авлага

Чингис хаан Үндэсний музейн дүр төрхийг зөв, нэгдсэн байдлаар илэрхийлэхэд энэхүү заавар туслана. Доорх хувилбаруудаас өөрт тохирохыг сонгон PNG эсвэл PDF форматаар татаж авна уу.

Татах

Логоны хувилбарууд

Лого тус бүр Кирилл/Латин үсэг, өнгөт/цагаан хувилбартай. Цагаан хувилбарыг зөвхөн бараан дэвсгэр дээр хэрэглэнэ.

Өнгө

Брэндийн өнгөний код

Бүх материалд доорх өнгийг мөрдөнө. Өнгийг өөрчлөх, шилжүүлэхийг хориглоно.

Гүн хөх (Navy) #031F3E Үндсэн өнгө · текст, дэвсгэр
Улаан (Red) #E91518 Тэмдэг · онцлох өнгө
Алт (Gold) #C9A24A Нэмэлт · чимэглэл
Цайвар алт #E5C97B Алтны цайвар хувилбар
Гүн алт #8C6A1F Алтны гүн хувилбар
Дүрэм

Хэрэглээний үндсэн зарчим

Чөлөөт зай

Логоны эргэн тойронд тэмдгийн өндрийн ¼-ээс багагүй чөлөөт зай үлдээнэ. Бусад зураг, текст энэ зайд орохгүй.

Хамгийн бага хэмжээ

Уншигдах байдлыг хадгалахын тулд босоо логог 24px (хэвлэлд 15мм), хэвтээ логог 32px-ээс багагүй өндөртэй хэрэглэнэ.

Дэвсгэр

Өнгөт логог цайвар дэвсгэр дээр, цагаан логог бараан буюу зургийн дэвсгэр дээр тавьж тодролыг хадгална.

Анхаар

Логог буруу хэрэглэхийг хориглоно