chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 134 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

134
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
134 үр дүн
АЛТ ШАРМАЛ МӨНГӨН АЯГА
Угсаатан зүй

АЛТ ШАРМАЛ МӨНГӨН АЯГА

XIII - XIV зуун Алт шармал, мөнгө

Дэлбэгэр амсартай, бөөрөн хэсэгт үүл болон цэцгэн хээн дунд далавчаа дэлгэн нисэж буй урт хошуутай том шувууг дүрсэлсэн хөөмөл мөнгөн жижиг аяга. Аяганы гадар болон дотрыг 2 тусад нь хийж нийлүүлсэн бололтой, салангид.

ЧХМ2022.111.3
ЧУЛУУН ШИГТГЭЭТЭЙ АЛТАН ДАРУУЛГА ЧИМЭГ
Археологи

ЧУЛУУН ШИГТГЭЭТЭЙ АЛТАН ДАРУУЛГА ЧИМЭГ

XIII -XIV зуун алт, чулуу

Галын дөл мэт угалзан хэлбэр гаргасан гурвалжин хэлбэртэй алтан чимэг. Чимэглэлийн нүүрэн талд нийт 7 шигтгээ байхаас хүрэн, ногоон өнгийн 3 шигтгээ хадгалагдан үлдсэн, ар тал нь цулгуй, 3-н гогцоотой.

ЧХМ2024.32.597
МӨНГӨН АЯГА (ЦОМ)
Бусад

МӨНГӨН АЯГА (ЦОМ)

13-14-р зуун мөнгө, алт шармал

Аяганы амсар болон суурины гадна хүрээгээр ургамлын хээ, хажуу бөөрний хэсэгт уул, үүлэн хээг хээлж алтадсан, өндөр бариултай мөнгөн аяга.

ЧХМ2021.69.5
МӨНГӨН АЯГА
Бусад

МӨНГӨН АЯГА

13-14-р зуун Мөнгө, гар хийц

Аяганы амсар төвгөр хүрээтэй ба амсрын гадна талаар угалз хээг цэгэн цохилуурын аргаар хээлсэн, хавтгай суурьтай мөнгөн аяга.

ЧХМ2021.69.12
ХҮРЭЛ ТОЛЬ
Археологи

ХҮРЭЛ ТОЛЬ

13-14-р зуун Хүрэл

Голдоо сэнжтэй, дугуй хэлбэртэй хүрэл толь. Нүүрэн талд нь өргөн хүрээн дотор дээрээ сар түүний доор усны мандал хөвөө, давалгааг угалзруулан, доод хэсэгт үхэртэй төстэй амьтан явж байгааг дүрсэлсэн, ар тал нь цулгуй. Толины дүрслэл эртнээс Хятадад хэрэглэгдэж ирсэн хэлц үг буюу "Сарыг ширтэж буй хирс" гэх утгатай ажээ.

ЧХМ2021.94.4
ТӨМӨР ДӨРӨӨ
Археологи

ТӨМӨР ДӨРӨӨ

13-14-р зуун Төмөр

Хавтгай зууван тавагтай, дөрвөлжин сэнжтэй, хос төмөр дөрөө.

ЧХМ2021.94.8
ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ /ХУУЛБАР/
Бусад

ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ /ХУУЛБАР/

Чулуу (полимер) боржин чулууны үйрмэг, мод

Полимер материалыг боржин чулууны үйрмэгтэй хольж хийсэн, нүүрэн талд 5 мөр бүхий 21 үгийг уйгур-монгол хэлээр бичиж сийлсэн. Улаан модоор хийсэн хавтгай дөрвөлжин суурьтай.

ЧХМ2021.94.22
ЧИНГИС ХААНЫ ГЭРЭГЭ /ХУУЛБАР/
Бусад

ЧИНГИС ХААНЫ ГЭРЭГЭ /ХУУЛБАР/

Б3. 13-14-р зуун алт шармал

Алтадмал шар өнгөтэй, хятан бичигтэй, дээд талд нь товгор хүрээ бүхий дугуй нүхтэй, гонзгой хэлбэртэй гэрэгэ.

ЧХМ2021.94.25
ЯЛТСАН ХУЯГ
Бусад

ЯЛТСАН ХУЯГ

13-14-р зуун Төмөр

Төмөр ялтсан хуяг. Жижиг төмөр ялтсуудыг нүхлэн хооронд нь холбоосоор холбож хийсэн. Мөр хамгаалах далавч болон гуя хамгаалах урт хавтастай. Хүрэн бор өнгөтэй, зэврэлт ихтэй, зарим хэсэгт эвдрэл гэмтэлтэй.

ЧХМ2021.95.6
ХОТГОР ИЛД
Бусад

ХОТГОР ИЛД

13-14-р зуун ган төмөр, мод

Илд нь үзүүр хэсгээрээ бага зэрэг хотгор, дугуй төмөр балтагтай, модон бариултай, бөөрөнхий дугариг тольттой.

ЧХМ2021.95.7
ДӨРВӨЛЖИН БИЧИГТЭЙ ГЭРЭГЭ
Бусад

ДӨРВӨЛЖИН БИЧИГТЭЙ ГЭРЭГЭ

Дээрээ сэнжтэй, хоёр талд нь дугуй хүрээнд дөрвөлжин бичгээр бичсэн үгийг товойлгон сийлж, түүний дээр хамар хээ бүхий хүрээнд амьтны дүрсийг товойлгон дүрсэлсэн.

ЧХМ2021.95.9
ДУУЛГА
Бусад

ДУУЛГА

13-14-р зуун төмөр

Бөмбөгөр хэлбэртэй, шовх оройтой, оройд соновтор тогтоох жижиг нүхтэй, дуулганы урд хэсэгт нь матаж жижиг саравч хэлбэр гаргасан, ар хормой хэсгээр тойрсон олон жижиг нүхтэй.

ЧХМ2021.95.10