chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 136 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

136
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
136 үр дүн
ШААЗАН ЦОМ АЯГА
Археологи

ШААЗАН ЦОМ АЯГА

XVII зуун Шаазан

Цайвар өнгийн, толботой, өндөр суурьтай шаазан аяга.

ЧХМ2024.32.557
ХӨХ ЭРЭЭН ВААР /ТАГТАЙ/
Археологи

ХӨХ ЭРЭЭН ВААР /ТАГТАЙ/

XVII зуунА1. XVII зуун Шаазан

Мод, шувуу, цэцэг навч дүрслэн үүлэн хээгээр чимэглэсэн хөх эрээн ваар, тагтай.

ЧХМ2024.32.564
МАЛГАЙН ДОГ
Археологи

МАЛГАЙН ДОГ

XIII -XIV зуун гууль, алт шармал, чулуу.

Нимгэн гуулин ялтсыг хөөмөлдөн, алтаар шарж хийсэн дөрвөн дэлбээтэй бадам цэцгэн суурин дээр алтаар цутгасан арай жижиг хэмжээтэй зургаан дэлбээтэй цэцгэн оройг голлуулан гагнаж дээр нь цагаан өнгийн чулууг бэхэлсэн.

ЧХМ2024.32.589
АЛТАН СУУРЬТАЙ ОЮУ ЗҮҮЛТ
Археологи

АЛТАН СУУРЬТАЙ ОЮУ ЗҮҮЛТ

XIII -XIV зуун алт, оюу чулуу

Хоёр талдаа алтан утсан сүлжмэл суурь бүхий голдоо оюу чулуутай зүүлт.

ЧХМ2024.32.590
УГАЛЗ ХЭЭТЭЙ АЛТАН ТИТЭМ
Археологи

УГАЛЗ ХЭЭТЭЙ АЛТАН ТИТЭМ

XIII -XIV зуун гууль, алт шармал

Гуулин ялтсыг хавтгайлан давтаж, нүүрэн талд цэцэг навчин хээ угалз дүрслэн, алтаар шарсан. Шовгор оройтой, хоёр тал руугаа нарийссан нуман хэлбэртэй, хоёр талын доод хэсэгт тус бүр 2 эгнээ 8 жижиг нүхтэй.

ЧХМ2024.32.596
АЛТАН САВ
Археологи

АЛТАН САВ

XIII -XIV зуун алт

Нимгэн алтаар цохиж урласан, таглаа болон сууриндаа жижиг гогцоотой хавтгай дугуй сав.

ЧХМ2024.32.598
СҮҮЖИН ЭЭМЭГ
Археологи

СҮҮЖИН ЭЭМЭГ

XIII -XIV зуун гууль, алт шармал, чулуу.

Гуулиар цутгаж алтаар шарсан. Дэгээ маягийн, үзүүрт нь цэцэг хэлбэрийн оюу чулуун унжлагатай. Унжлагыг алтан утсаар сүвлэж ээмгэнд бэхэлсэн. 1 хос 2 ширхэг.

ЧХМ2024.32.599
АЛТАН ОЧИР
Археологи

АЛТАН ОЧИР

XIII -XIV зуун алт шармал, цутгамал.

Тэгш хэмтэй, голдоо нүхтэй, бадам цэцгэн суурь бүхий найман талт, шовгор оройтой нацагдорж.

ЧХМ2024.32.600
АЛТ
Археологи

АЛТ

XIII -XIV зуун хаш, алт, номин чулуу.

Цагаан өнгийн хаш чулууг дөрвөлжлөн засаж, доороо юм зүүх сэнж бүхий хажуудаа хөндлөн талаар нь нэвт нүхэлсэн. Нүүрэн талдаа цэнхэр өнгийн хавтгай чулуун шигтгээтэй.

ЧХМ2024.32.602
СУВДАН УНЖЛАГАТАЙ АЛТАН ЭЭМЭГ
Археологи

СУВДАН УНЖЛАГАТАЙ АЛТАН ЭЭМЭГ

XIII -XIV зуун алт, сувд

0.2 см өргөн алтан утсыг дугуйруулан шилбэ хийж, нэг талын үзүүрийг нь бага зэрэг нугалан 0.9 см голчтой бөөрөнхий цагаан сувдыг нэвт сүвлэн үзүүрийг нь тавлаж тогтоосон алтан ээмэг.

ЧХМ2024.32.604