ДӨРВӨЛЖИН БИЧИГТЭЙ ГЭРЭГЭ
Дээрээ сэнжтэй, хоёр талд нь дугуй хүрээнд дөрвөлжин бичгээр бичсэн үгийг товойлгон сийлж, түүний дээр хамар хээ бүхий хүрээнд амьтны дүрсийг товойлгон дүрсэлсэн.
Чингис хаан Үндэсний музейн нийт 136 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.
Цахим цуглуулга үндсэн ангилалд хуваагдана.
Дэлбэгэр амсартай, бөөрөн хэсэгт үүл болон цэцгэн хээн дунд далавчаа дэлгэн нисэж буй урт хошуутай том шувууг дүрсэлсэн хөөмөл мөнгөн жижиг аяга. Аяганы гадар болон дотрыг 2 тусад нь хийж нийлүүлсэн бололтой, салангид.
Дэлгэрэнгүй үзэх
Дээрээ сэнжтэй, хоёр талд нь дугуй хүрээнд дөрвөлжин бичгээр бичсэн үгийг товойлгон сийлж, түүний дээр хамар хээ бүхий хүрээнд амьтны дүрсийг товойлгон дүрсэлсэн.
Бөмбөгөр хэлбэртэй, шовх оройтой, оройд соновтор тогтоох жижиг нүхтэй, дуулганы урд хэсэгт нь матаж жижиг саравч хэлбэр гаргасан, ар хормой хэсгээр тойрсон олон жижиг нүхтэй.
1) Малгай- Зургаан тал бүхий бөмбөгөр оройтой, өргөн бус нимгэн. Саравч өргөн шилэвчтэй, оройн бөмбөгөр хэвийг зузаан нэхмэл даавууг хоёр талаас нь нимгэн цаасаар цардаж гаргаад өнгөн талыг цагаан шаргал өнгийн хээтэй торгоор гадарлаж, хүрээг нь хар хүрэн өнгийн савхиар эмжсэн байна. Мөн оройг шар өнгийн нимгэн даавуугаар шилэвчний дотор хэсгийг маш нимгэн зүймэл савхиар доторлож, оройн бөмбөгөр нь 8,5 см өндөр, голч-18,5 см, үүний оройд нь 3,2-3,7см голчтой хавтгай дугуйг хадаж доор нь тус бүр 3 дэлбээ бүхий чимэг тогтоосон, 1ш ягаан өнгийн бүчтэй. Бүдэг улаан өнгийн 2 нимгэн даавууг цагаан утсаар залган оёж, хул шаргал өнгөтэй 3н хэсэг зүймэл нимгэн бөсөөр доторлож, дунд нь маш зөөлөн ноолуур хавчуулан оёсон. Энэхүү дотрын хул шаргал даавууны дотор талд ямар нэгэн дүрс, үсэг тэмдэг бүхий тамганы хар өнгөтэй дардас буй. Энэ нь бөс эдлэлийг үйлдсэн хүн буюу байгууллагын тэмдэгт байж болох юм. 2) Гутал- Хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн. Түрий нь өвдөг хэсэгтээ өндөрссөн. Гурван давхар ширэн 1-1,3см зузаан ултай. Түрийн ар, зуузай нь залгаасгүй, түрийн урд хэсэг нь зулаг хоорондоо залгаастай, гурван хэсэг эсгүүрээс бүрдсэн. Эдгээрийг шар өнгөтэй шөрмөс бололтой нарийн утсаар тун чадмаг жигд оёсон /залган/. Хоншоор нь онгорхой, ул нь хавчиг, нарийн, өлмий хэсэгт 7,2см , өсгийн талдаа 7см хамгийн нарийн хэсэгт нь 5см өргөн, урт нь 25,1см, гутлын хоншоор эвдэрч алга болсон тул улны нийт хэмжээ, хоншоорыг мэдэх боломжгүй. Өсгийн хэсэгт 0,2см хэмжээтэй нимгэн шир тавьж өндөрсгөн оёсон, өвдөг хэсэгтээ өндөрссөн талын урт 37см, шилбэний ар 28см урт. Гутлын дотор талын зуузайд 6,5см өндөр шир давхарласан. Түүний наана нь үйс наасан нь элэгдэж, гутланд элдэв хээ угалз байхгүй харин гутлын нэг талын зулагны төгсгөлд 1ш бөндгөр суртай. 3) Торгоны тасархай- Дугуй хээтэй шар торго нь жижиг, том 3ш шатсан хэсэгтэй. 17,2см голчтой дугуй хээний хүрээг 16 дэлбээ гаргасан 1,3см зузаан хүрээний голд гурван дэлбээтэй навч, иш салаалан угалзарсан. Цэцэг, түүний хоёр талд толгойгоо эргүүлэн өөд өөдөөсөө харсан салаа туурайтай, толгой чих том, хүзүү богино, бүдүүн, дэл өтгөн, цээжин тушаа дээш угалзарсан даль жигүүртэй. Нарийхан урт сүүлтэй, хөлөө нугалсан домгийн амьтан дүрсэлсэн. Амьтны хүзүү болон хойд хөлийн хавьд тус бүр нэг ширхэг дугуй дүрс, мөн сүүлийн үзүүрийн доор 1ш хөндлөн харсан араб наймын тоо хэлбэртэй дүрс, цэцгийн дээр саран дүрс түүний 2 талд нэжгээд жижиг дугуй дүрс гаргажээ. Торгоны дэвсгэр өнгөнд голдоо 6 дэлбээтэй, 6 талт дүрс үргэлжилсэн хээтэй. Дотор талд бор өнгийн нимгэн сүлжмэл даавууг цагаан утсаар оёж доторлосон бололтой өөдөс залгаатай. 4) Хувцасны хормойн үлдэгдэл- Бүдэг улаан өнгийн хоёр нимгэн даавууг цагаан утсаар залган оёж, хул шаргал өнгөтэй гурван хэсэг зүймэл нимгэн бөсөөр доторлож, дунд нь маш зөөлөн ноолуур хавчуулан оёсон. Энэхүү дотрын хул шаргал даавууны дотор талд ямар нэгэн дүрс, үсэг, тэмдэг бүхий тамганы хар өнгөтэй дардас буй. Энэ нь бөс эдлэлийг үйлдсэн хүн буюу байгууллагын тэмдэгт байж болох юм. 5) Зүүсгэл- Нийтгэж хийсэн улбар шар өнгийн утсыг гурав зэрэгцүүлэн голдоо нүхтэй, органик гаралтай гэмээр хавтгай дугариг зүүлт 5ш, хар сувс 4ш, өнгөгүй шилэн сувс 3ш, шар сувс 2ш, цэнхэр сувс 2ш, хөх судалт цагаан сувс 1ш, улаан шүр 1ш, мөн самрын яс 66ш, тус тус хэлхсэн нь нийт 57 см урт. Үүнд: органик гаралтай 1-р зүүлт: голч 1,8см, зузаан 0,7см, хүрэн, голоороо хагарсан тууш зураастай. 2-р зүүлт- голч 1,5см, 2см зузаан, хүрэн өнгөтэй. Нэг талд нь 2 ухам гаргасан. 3-р зүүлт- Зөв бус хэлбэртэй, 1см орчим зузаан. Хүрэн өнгөтэй. 4-р зүүлт- голч 1,8см, 0,9см зузаан, нэг талдаа ухалтай, хүрэн дэгэй хэлбэртэй. 5-р зүүлт- Дугуй хэлбэртэй бөгөөд тал нь эвдрэн алга болжээ. Голч 1,8см, зузаан 0,7см, хүрэн өнгөтэй. 1-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см. 2-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см 3-р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, гялалзсан хар өнгөтэй. Гадаргуу нь ороомог маягийн гурван гүврүүтэй. Голч нь 0,5см, зузаан 0,5см. 4-р хар сувс- Дугуй, гялалзсан хар өнгөтэй. Голч нь 0,5см, зузаан 0,4см. 1-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, өнгөгүй. Голч нь 0,7см, зузаан 0,5см. 2-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, өнгөгүй. Голч нь 0,8см, зузаан 0,8см. 3-р шилэн сувс- -р хар сувс- Бөөрөнхий хэлбэртэй, Бүдэг цайвар. Голч нь 0,7см, зузаан 0,6см. 1-р цэнхэр сувс- Гонзгой хэлбэртэй, гялалзсан цэнхэр өнгөтэй, 1,1см урт, 0,6см зузаан. Хөх судалтай цагаан сувс- Гонзгой, суурь нь цагаан бөгөөд хөх өнгийн 8 судалтай, 1,1см урт, голчоор 0,4см. Шүр- Бөөрөнхий, улаан өнөгтэй. Голч 0,7см, зузаан 0,8см, энэхүү зүүсгэлээс тусдаа 1ш хув, 1ш хүрэл гархи, 1ш жижиг органик зүйл. 6) Модон самны хугархай- Бор өнгөтэй, мөрөндөө 3 хэсэг ухамтай, шүд нь үзүүртээ нарийссан бөгөөд хамгийн том нь 3,4см урт, угаараа 0,7см өргөн, саманд 9 бүтэн, 6 хугархай шүдтэй. 7) Хавтага- Гонзгой дөрвөлжин хэлбэртэй, доод хоёр булан нь дугуй, амсар нь гол ба 2 захаар яльгүй өндөрссөн. Хавтгыг тойруулж даавуугаар эмжсэн. Нэг талыг улбар шар, цэнхэр цагаан өнгийн даавууг 4 хэсэг зүйж, оёдлын завсар нь жижиг гурвалжин нугалсан өнгө өнгийн даавууг хөрөөний шүд шиг зэрэгцүүлэн оёсон. Нийт 26ш гурвалжин даавууг доош харуулж оёсон. Нөгөө талд нь шар, улаан, цагаан даавууг зүйж, завсар нь өнгийн даавууг гурвалжин нугалж, шар утсаар нийт 32ш шүд оёсон. 8) Хавтага- Доогуураа цүлхгэр хавтгай, дөрвөлжин хэлбэрийн, цэнхэр даавуугаар эмжсэн. Таар болон шар даавуугаар доторлосон. 9) Малгайн бүчний сурвалж- Араб наймын тоо хэлбэртэй, дээрээ нарийсаж өндөрссөн үзүүртэй, энэ нь 1,6см урт, 1,5см өргөн. Хоёр хавтгай даавууг хавсран оёж, доор нь задгай ам гаргасан.
Төмрөөр хийсэн, дөрвөн салаа үзүүртэй, газар шидэн байрлуулах зориулалттай од хэлбэрийн эдлэл байна. Салаанууд нь төв хэсгээс дөрвөн зүгт жигд тархсан бөгөөд аль талаараа унасан ч нэг үзүүр нь дээш чиглэн үлдэх хийцтэй. Гадаргуу нь барзгар, хар хүрэн өнгөтэй, зэврэлт ихтэй СӨРГӨ.
Хүрэн өнгөтэй, дугуй цагираг хэлбэрийн гадуур тойрсон 6ш сэртгэртэй.
1- Тамга 2- Дотор хайрцаг /алтан шар/ 3- Тамганы тосны сав 4- Дотор хайрцагны шар цоож, түлхүүр 5- Гадна ширэн хайрцаг 6- Ган цоож түлхүүр 7- Түлхүүр хайрцаг мод 8- Мөнгөн хайрцаг тагтай 9- Халбага 10- Дардас /1 хуудас цаас/ 11- Дардасны ширэн хавтас
Хавтгай бариултай, аяганы доторх ёроол хэсэгт цэцэг дүрслэн сийлсэн мөнгөн аяга.
Том амсартай, амсрын хажууд 1 сэнжтэй, цүдгэр бөөртэй ваар. Гадна талаар цэнхэр паалан дээр хар өнгийн угалз хээ болон 3 давхар зураасан хүрээн дотор цэцэг навчин хээг дүрсэлсэн.
Гонзгой хэлбэртэй, хийц, дүрслэлийн хувьд өөр хоорондоо ижил, нүүрэн талд хэлбэрийн дагуу ганц эвэрт амьтны дүрс, угалзарсан хээг товойлгон дүрсэлж, ар талын дээд, дунд, доод хэсэг бүрт босоо сэнж гаргасан. Толгой дээрээ эрчилсэн мэт ганц эвэртэй, нарийн хүзүүтэй, урт сүүлтэй, 4 хөлтэй, амаа ангайн архирч, дээш цоройж, угалзарсан хээг биеэрээ сүлбэн шурган гарч буйгаар зохиомжлон дүрсэлсэн.
Богтаг малгайн орой болон хоолой хэсэг. Үйсийг боловсруулан тусгай хэлбэр гарган эсгэж, ирмэгүүдийг хооронд давхарлан зөрүүлж, зөрсөн хэсгээрээ нэвт оёж бэхэлж байсан гэмээр нүхнүүдтэй. Нүүрэн талдаа дугуй болон хонгио хэлбэрийн хүрэл чимэгтэй. Дугуй чимгийн ар талд даавууны хэсэг хадгалагдан үлдсэн.
Жижиг амсартай, амсрын хажууд 2 сэнжтэй, мөр болон бөөр хэсэгтээ давхар зураасан хүрээтэй жижиг шаазан ваар.
Хар ногоон өнгөтэй, их биеэрээ цүлхэгэр бөгөөд тойрсон нарийн зураастай, өргөн шар өнгө гаргаж хээлсэн, дээд хэсэгтээ 2 давхар зураастай.