chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 136 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

136
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
136 үр дүн
ГЭРЭГЭ
Археологи

ГЭРЭГЭ

XIII зуун Мөнгө

Гонзгой дөрвөлжин, дөрвөн булан мөлгөр хэлбэртэй. Дээд талын дунд хэсэгт мөнгөн хөөмлөөр товойлгон эмжсэн дугуй нүхтэй, дээр нь 1 мөр 6 нангиад үсэг буюу тайлж уншвал "жаран ес" гэж сийлсэн. Нүүрэн талд тус бүр 0.9 см зайтайгаар дээрээс доош цувруулан сийлсэн 3 мөр дөрвөлжин бичээстэй ба эхний мөрөнд 6, удаах мөрөнд 2, адгийн мөрөнд 6 хэсэг үг байна. Ар талдаа 2 мөр бичээстэй бөгөөд эхнийх 7, удаах 9 хэсэг үгийг мөн адил дээрээс доош цувуулан сийлжээ.

ЧХМ2024.198.32
АЛТАН ГАНЖУУР СУДАР
Бусад

АЛТАН ГАНЖУУР СУДАР

Болгомол хар даавуу, алт, мод, торго, даавуу

Нитийн аймгийн KA боть, 460 хуудастай. Шар өнгийн даавуун болон дугуй хээтэй, улбар шар өнгийн торгон хоёр давхар баринтагтай. Шинээр хийсэн 3 өнгийн давхар торгон хөшиг бүхий донтортой. Эхний хуудас хээтэй улаан торгон бүрээстэй, модон хавтсанд суулгасан. /цэнхэр дотортой, хээтэй шар торгон хөшигтэй/. Бичвэрийн голд баруун мутрыг сунгасан бурхан багшийг хоёр шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлсэн. Бичвэрийн баруун хэсэгт бадам цэцгийн сууринаа заларсан бурхан багшийг шавь болон өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 2-р хуудасны А талын бичвэрийн зүүн хэсэгт бодь модны доор заларсан бурхан багшийг 2 шавийн хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт олбогт заларсан бурхан багшийг шавийн хамт дүрсэлжээ. 2-р хуудасны Б талын бичвэрийн зүүн хэсэгт олбогт заларч баруун мутартаа судар барьсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. Бичвэрийн баруун хэсэгт сэнтийд заларсан бурхан багшийг өглөгийн эзний хамт дүрсэлжээ. 459-р хуудасны Б талын бичвэрийн голд баруун мутраа сунгаж бадам цэцгийн сууринаа очир завилгаагаар заларсан, тэргүүндээ 3 мэлмий, 2 гарын алга, 2 хөлийн улнаа тус бүр 1 мэлмийтэй Цагаан Дара эхийг өнгө ялган дүрсэлжээ. Болгомол хар даавуун дээр алтаар найман мөрөөр бичсэн. Төгсгөлийн хуудас улаан торгон бүрээстэй, цэнхэр дотортой, улаан торгон хөшиг бүхий модон хавтсанд суулгасан. Бичвэрийн 2 талд суваргатай. Суварга нь үүдэн чимгэндээ ланзтай. 42-р хуудасны Б талын 5-р мөр, 340- хуудасны Б талын 7-р мөр нэмэлт оруулга бүхий бичвэртэй. 1-4-р хуудас дугааргүй хүрээг хээлсэн. 44 Б талын 1, 2-р мөр, 459 Б талын 1-р мөрөнд үсэг баларсан.

ЧХМ2024.198.38
БУЛГАН ДЭЭЛ /8-Р БОГД/
Бусад

БУЛГАН ДЭЭЛ /8-Р БОГД/

XX зууны эхэн үе Булга, шашир хоргой

Булган дотортой, үслэг хар хилэн хөвөөтэй, магнаг хээтэй шашир хоргой дээл, зах нь булга ба давхар торгон дотортой, булган нударгатай, жижиг шар товч 6 ш.
/хормойн өргөн-123 см, захны өндөр-9 см/

ЧХМ24-6-34