chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 136 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

136
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
136 үр дүн
ХӨХ ХУАРТАЙ ШААЗАН АЯГА
Археологи

ХӨХ ХУАРТАЙ ШААЗАН АЯГА

Хөх хуартай шаазан аяга: Цайвар цэнхэр өнгөтэй хөх хээтэй аяга. Паалангын доорх шатаасан шаврын өнгө нь тунгалаг цэнхэр өнгөтэй пааланг ногоовтор туяатай болгож харагдуулана. Аяганы дотор талын амсрыг ногооноор хүрээлж ёроолд нь галт сувд дүрслэсэн. Аяганы гадна талыг нилээд өргөн лянхуан ороог лянхуа цэцгийн зохиомж бүхий 6 дөрвөлжин хүрээгээр чимжээ.

ЧХМ2024.45.619
ЦАЙНЫ АЯГА
Археологи

ЦАЙНЫ АЯГА

Шавар

Элдэв толбогүй энэхүү шаазанг шавар шатааж хийсэн. Аяганы хана маш нимгэн бөгөөд 8 дэлбээт цэцэг мэт хийжээ. Энэхүү хийц Тан улсын үеийн 4 дэлбээт цоморлиг хийцээс үүсэлтэй. Гялалзсан шаравтар туяа бүхий тунгалаг паалантай ажээ.

ЧХМ2024.45.620
БУМБА
Бусад

БУМБА

В1. Монгол-Казакстаны хамтарсан экспедиц Алт, Алтыг хэвэнд цутгаж хийсэн.

Бутан хэлбэртэй богино хүзүүтэй бумба. Амсар нь дэлбэгэр амсрын дотор талаар нарийн зураасан хүрээг ховил гарган татсан бөөрөөрөө цүлхэгэр тэгш ёроолтой, хажуудаа сэнжтэй байна. Бөөрөн дээр нь ромбо хэлбэрийн эвэр угалз хээг дөрвөн хадаасаар дотогш нэвт хадаад түүн дээр зууван гонзгой цагирган сэнжийг гагнаж тогтоожээ. Алтан шар өнгөтэй.

ЧХМ2024.45.646
ЭВЭР УГАЛЗАН ЧИМЭГ
Археологи

ЭВЭР УГАЛЗАН ЧИМЭГ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. хэвэнд цохиж хийсэн.

Доороос дээш гурав салаалж гарсан хээг нарийн дүрсэлсэн алтан чимэг. Голынх нь зүрхэн хэлбэртэй, хоёр талынх нь навчин хэлбэртэй бөгөөд дотор нь үүлэн хээг төвийлгөн гаргасан байна. Тооний ард таван шрхэг хадаас байгаа нь мар нэгэн юман дээр хадаж байсныг илтгэнэ. Ирмэгийг дотогш нугалан товгор хэлбэрторуулсан. Шар өнгөтэй боловч зөрим хэсэг харлаж голын хээ улаан туяа суужээ. Хадааснууд нь хар өнгийн жийргэвчтэй байна.

ЧХМ2024.45.661
НУМАН ЧИМЭГ
Археологи

НУМАН ЧИМЭГ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Хэвэнд цохиж хийсэн.

Нуман хэлбэртэй алтан чимэг. Дээрээс доош нарийссан нуман хэлбэртэй, нуман хэлбэрийн голоор ховил гаргажээ. Ар талдаа таван хадаастай байсан бөгөөд одоо 3 нь салж алга болжээ. ирмэгүүдийг нугалан товгор хэлбэрт оруулсан. Шар өнгөтэй.

ЧХМ2024.45.678
ШИГТГЭЭНИЙ СУУРЬТАЙ БҮСНИЙ АРАЛ
Археологи

ШИГТГЭЭНИЙ СУУРЬТАЙ БҮСНИЙ АРАЛ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Цул алтыг давтаж хийсэн.

Шигтгээний суурьтай бүсний алтан арал. Бүдүүн хэтэй хагас дугуй хэлбэрийн аралыг дөрвөн буландаа нүхтэй, дээрээ дугуй шигтгээний суурьтай хавтгай дөрвөлжин алттай нугасаар холбосон байна. Шар өнгөтэй.

ЧХМ2024.45.683
ШИГТГЭЭТЭЙ БӨГЖ
Археологи

ШИГТГЭЭТЭЙ БӨГЖ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Цагаан чулууг оролцуулан тусгай хэвэнд цохиж хийсэн.

Шигтгээтэй алтан бөгж. Гурван ширхэг дугуй суурин дээр шигтгээг тогтоож өгсөн байжээ. Шигтгээний суурь дугуй хэлбэртэй цувраа байдалтйа байрлах бөгөөд Голын шигтгээ нь хоёр талынхаасаа арай том аж. Голын шигтгээ үйрч хагас нь унасан. Хоёр талын шигтгээ үгүй болсон. маш жижиг бөөрөнхий алтыг шигтгээ шигтгэх хэсгийн ирмэг болон ёроол хэсгээр тойруулан, дунд хэсгээр гурвалжлан шигтгэж гоёсон. Шар өнгөтэй.

ЧХМ2024.45.689
ШИГТГЭЭТЭЙ ЧИМЭГЛЭЛ
Археологи

ШИГТГЭЭТЭЙ ЧИМЭГЛЭЛ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт, Болор Алтыг давтаж хэлбэрт оруулан хийсэн.

Болор шигтгээтэй алтан суурь. Зууван гонзгой суурьтай. Зууван гонзгой бөмбөгөр хэлбэртэй хэсэг дээр хүзүүвч гагнан дээр нь шигтгээний суурь хийж болор шигтгээ шигтгэжээ. Суурь болон хүзүүвчийг тойруулан жижиг бөөрөнхий алтыг зайгүй шигтгэн гоёсон байна. Доор нь тагласан таглаа болон шигтгээний суурийг хооронд нь 2 ширхэг алтан хадаасаар хадаж тогтоожээ.

ЧХМ2024.45.692
ШИГТГЭЭНИЙ СУУРЬ
Археологи

ШИГТГЭЭНИЙ СУУРЬ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Алтыг нимгэлж давтаад хэлбэрт оруулж хийсэн.

Шигтгээний алтан суурь. Ёроолоор нь маш жижиг бөөрөнхий алтан шигтгээгээр битүү хүрээлсэн зууван гонзгой суурьтай. Суурийг дээш бөмбийлгөн эвэр угалз маягын хээ цоолборлон гаргаж чимсэн. Цоолбор хээний дээр тойруулан мөн жижиг бөөрөнхий алтаар битүү тойруулан чимэж дээш нарийсган хоолой хэлбэртэй болгон шигтгээний суурь хийсэн байна. Шигтгээний суурины доор ижил хэмжээний зууван дугуй нэмгэн алтыг тавьж дөрвөн алтан хадаасаар хадаж хооронд нь тогтоожээ. Шар өнгөтэй.

ЧХМ2024.45.693
ШИГТГЭЭНИЙ СУУРЬ
Археологи

ШИГТГЭЭНИЙ СУУРЬ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Алтыг нимгэлж давтан хэлбэрт оруулж хийсэн.

Цэцгэн хэлбэртэй шигтгээний алтан суурь. Дээш хумигдан төвийсөн бадам цэцгийн хэлбэртэйд дөрвөлжин суурин дээр дугуй хэлбэртэй шигтгээний суурь залгаж гагнасан байна. шигтгээ салж үгүй болсон. Ёроолд таглаа байхгүй хөндий. Шар өнгөтэй зарим хэсэгтээ харласан.

ЧХМ2024.45.695
ШИГТГЭЭНИЙ СУУРЬ
Археологи

ШИГТГЭЭНИЙ СУУРЬ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Алтыг нэмгэлж давтан хэлбэрт оруулж болор шигтгээ суулгаж хийсэн.

Цэцгэн хэлбэртэй шигтгээний алтан суурь. Дээш хумигдан төвийсөн бадам цэцгийн хэлбэртэй дөрвөлжин суурин дээр дугуй хэлбэртэй шигтгээний суурь хийж болор шигтгээ суулгажээ. Ёроолд нь таглаа хийж 4 алтан хадаасаар хадаж тогтоосон байна. Шар өнгөтэй. Зарим хэсэгтээ харласан.

ЧХМ2024.45.696
БУГУЙВЧ
Археологи

БУГУЙВЧ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Алт. Хэвэнд цутгаж хийсэн.

Алтан бугуйвч. Дээрээ гонзной зузаан хэлбэрийн хөндий шигтгээний суурьтай, амтай бугуйвч байна. Бугуйвчны амны орчим төмрийн зэв болсон нь төмөр түгжээтэй байсан бололтой Бугуйвчны шигтгээний сууринаас хоёр тийш гол хэсгээрээ нарийссан бөгөөд ам нь бага зэрэг өргөссөн байна.

ЧХМ2024.45.706