Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Цэцгэн хэлбэртэй шигтгээний алтан суурь. Дээш хумигдан төвийсөн бадам цэцгийн хэлбэртэй дөрвөлжин суурин дээр дугуй хэлбэртэй шигтгээний суурь хийж болор шигтгээ суулгажээ. Ёроолд нь таглаа хийж 4 алтан хадаасаар хадаж тогтоосон байна. Шар өнгөтэй. Зарим хэсэгтээ харласан.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.696
- Тооцоологдсон үе
- VI-VIII зуун буюу Түрэгийн үе
- Олдсон газар
- Монгол-Казакстаны хамтарсан экспедиц Булган аймаг. Баяннуур. Шороон бумбагар 2011 он
Физик шинж чанар
- Материал
- Алт. Алтыг нэмгэлж давтан хэлбэрт оруулж болор шигтгээ суулгаж хийсэн.
- Хэмжээ
- Урт: 3.15см, Өргөн: 2.88см, Жин: 10.45гр, Зузаан: 1.77см
