Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Шигтгээний алтан суурь. Ёроолоор нь маш жижиг бөөрөнхий алтан шигтгээгээр битүү хүрээлсэн зууван гонзгой суурьтай. Суурийг дээш бөмбийлгөн эвэр угалз маягын хээ цоолборлон гаргаж чимсэн. Цоолбор хээний дээр тойруулан мөн жижиг бөөрөнхий алтаар битүү тойруулан чимэж дээш нарийсган хоолой хэлбэртэй болгон шигтгээний суурь хийсэн байна. Шигтгээний суурины доор ижил хэмжээний зууван дугуй нэмгэн алтыг тавьж дөрвөн алтан хадаасаар хадаж хооронд нь тогтоожээ. Шар өнгөтэй.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.693
- Тооцоологдсон үе
- VI-VIII зуун буюу Түрэгийн үе
- Олдсон газар
- Монгол-Казакстаны хамтарсан экспедиц Булган аймаг. Баяннуур. Шороон бумбагар 2011 он
Физик шинж чанар
- Материал
- Алт. Алтыг нимгэлж давтаад хэлбэрт оруулж хийсэн.
- Хэмжээ
- Өргөн: 3см, Өндөр: 1.45см, Жин: 17.4гр, Зузаан: 1.4см
