Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Болор шигтгээтэй алтан суурь. Зууван гонзгой суурьтай. Зууван гонзгой бөмбөгөр хэлбэртэй хэсэг дээр хүзүүвч гагнан дээр нь шигтгээний суурь хийж болор шигтгээ шигтгэжээ. Суурь болон хүзүүвчийг тойруулан жижиг бөөрөнхий алтыг зайгүй шигтгэн гоёсон байна. Доор нь тагласан таглаа болон шигтгээний суурийг хооронд нь 2 ширхэг алтан хадаасаар хадаж тогтоожээ.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.692
- Тооцоологдсон үе
- VI-VIII зуун буюу Түрэгийн үе
- Олдсон газар
- Монгол-Казакстаны хамтарсан экспедиц Булган аймаг. Баяннуур. Шороон бумбагар 2011 он
Физик шинж чанар
- Материал
- Алт, Болор Алтыг давтаж хэлбэрт оруулан хийсэн.
- Хэмжээ
- Урт: 2.8см, Өргөн: 2.85см, Өндөр: 2см, Жин: 17.9гр
