chinggismuseum.com — Үндсэн сайт collections.chinggismuseum.com
Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
collections.chinggismuseum.com

Цахим цуглуулга

Чингис хаан Үндэсний музейн нийт 134 гаруй үзмэрийн цахим сан. Эртний дурсгалаас Их Монгол улс хүртэл — хүннү, сяньби, түрэг зэрэг эзэнт гүрнүүдийн өвийг нэгтгэн судалж, хадгалж, олон нийтэд хүргэж байна.

134
Нийт үзмэр
6
Үндсэн ангилал
МЭӨ–XIV
Эзэнт гүрний хүрээ
Ангилал
Материал
Хувийн дугаар
Холбогдох газар
134 үр дүн
БҮСНИЙ ЧИМЭГ
Археологи

БҮСНИЙ ЧИМЭГ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Хүрэл. Хүрлийг хэвэнд цутгаж хийж алтаар шарсан.

Хагас дугуй хэлбэрийн голдоо гонзгой дөрвөлжин нүхтэй хоёр давхар чимэг. Энэхүү чимгийг бүсний хоёр талд нааж хооронд нь гурван хадаасаар хадаж тогтоодог байжээ. Бүсний гадна талд байхыг алтаар шарж дотор талыхыг хүрдээр нь үлдээжээ.

ЧХМ2024.45.715
ДӨРӨӨ
Археологи

ДӨРӨӨ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Зэс. Зэсийг алтаар шарж хэвэнд цутгаж хийсэн.

Нарийн хүзүүтэй дөрвөлжин сэнжтэй, дугуй хэлбэртэй нимгэн өргөн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна.

ЧХМ2024.45.720
ДӨРӨӨ
Археологи

ДӨРӨӨ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Зэс. Зэсийг алтаар шарж хэвэнд цутгаж хийсэн.

"ХХМ2012.5.299.1 Дэгш дугуй хэлбэртэй дээрээ нүхтэй нарийн хүзүүтэй, сэнжтэй, нимгэн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна. Шар өнгөтэй. ХХМ2012.5.299.12 Тэгш дугуй хэлбэртэй, дээрээ нүхтэйнарийн хүзүүтэй, сэнжтэй, нэмгэн тавагтай дөрөөг бэлгэдлийн чанартай жижиг хийсэн байна. Шар өнгөтэй"

ЧХМ2024.45.728
БҮСНИЙ ҮЗҮҮРИЙН ЧИМЭГ
Археологи

БҮСНИЙ ҮЗҮҮРИЙН ЧИМЭГ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Зэс. Зэсийг алтаар шарж хэвэнд цохиж хийсэн.

Хавтгай урт гонзгой хэлбэртэй. Нүүрэн талд 3 дугуй дүрсийг угалзруулан дээш нь төвийлгөж дотор талд нь ургмлын хээ дүрсэлжээ. Дугуй хээний гадуур гурван дэлбээтэй цэцгэн хээг булан болон голд нь шигтгэж дүрсэлжээ. Энэхүү чимгийг бүсний үзүүрт хавьчуулан чимэглэдэг байжээ. Ар талд цулгуй дүрслэлгүй.

ЧХМ2024.45.729
АМГАЙ
Археологи

АМГАЙ

VI-VIII зуун буюу Түрэгийн үе Хүрэл. Хүрлийг алтаар шарж, хэвэнд цохиж хийсэн.

Холбоотой амгай зуузай. Морины амгай зуузайг хүрлээр хийж алтаар бүржээ. Амгай нь дэгэрэ хэлбэртэй. Амгайн дээд үзүүрийг бондгор хэлбэрт оруулж доод хэсэг нь гадагш эргэсэн салаа угалзан хэлбэртэй. Амгайг хооронд нь дэгээгээр холбожээ. Зуузайг нүхлэж хоёр талруу нэвт гарган дэгээ хийж хооронд нь нарийн урт алтыг 1.22 см өргөн 2 талд нь дугуй үүсгэн давхарлан холбожээ. Дунд хэсэгт доош илүү гарган дөрвөлжин хэлбэртэй хийжээ. Илүү гарсан дөрвөлжин хэсгийн доод талд дөрвөлжин нүх гаргажээ.

ЧХМ2024.45.730
ХАВТГАЙ ТАВАГ
Археологи

ХАВТГАЙ ТАВАГ

XIII -XIV зуун Паалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.

Хавтгай хэлбэртэй, шаргал өнгийн шаазан таваг. Тавагны дотор талын ёроолд гурван хэсэг цэцэг навчин хээг бийрээр хөнгөн хаялгатай зурсан байна. Тавагны ирмэгийг дагуулан зарим газар дарж хонхойлгосон байна. Гадна талын паалан жигд бус бөгөөд суурь хэсэг нь паалангүй байгаагаас гадна пааланг түрхэж тараасны ул мөр мэдэгдэнэ. Таваг нь дундуураа хагарч салсаныг сүүлд эвлүүлж наасан. Тавагны ирмэгийн нэгэн хэсэг хагарч унасан. Ямар нэгэн тэмдэг, бичээсгүй.

ЧХМ2024.45.752
ЦАЙНЫ АЯГА
Археологи

ЦАЙНЫ АЯГА

XIII -XIV зуун Паалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.

Цайвар шаргал өнгөтэй, задгай амсартай, жижиг цайны аяга. Цагаан паалан гүйлгэсэн тул шаврынх нь дэвсгэр өнгө дарагдан дан цайвар болсон аж. Бийрээр хөнгөн зурж чимэглэсэн байх бөгөөд төмрийн орц ихтэй будаг нь хүчилтөрөгчийг багасгах замаар шатаасны дараа хар хүрэн болж хувирсан байна. Аяганы ёроолд амьдрал гэсэн хятад ханзыг уран бичлэгийн маягаар бичжээ. Ёроол хэсэгт ханзыг тойруулан хүрэн өнгийн будгаар дугуй хүрээг бийрээр татсан нь зарим хэсэгтээ дотогш урссан. Аяга дундуураа хагарч унасаныг сүүлд нааж эвлүүлсэн. Аяганы гадна талын паалан жигд бус.

ЧХМ2024.45.755
БИЧИГТ ЧУЛУУНЫ ХЭСГҮҮД
Археологи

БИЧИГТ ЧУЛУУНЫ ХЭСГҮҮД

VIII-IX зуун буюу Уйгарын үе Гантиг чулуу, бичээсийг хурц үзүүртэй зүйлээр сийлсэн.

"Цагаан өнгийн гантиг чулууг тэгш дөрвөлжин хэлбэрт оруулан засч хийсэн бичээст чулууны хэсгүүд. Нэг талын тэгш гадаргуу дээр ханз үсгийг доош цувуулан хурц үзүүртэй зүйлээр сийлэн бичсэн байна. 556,075 дугаартай чулууд нэг талаасаа хугарч бүтэн талын үзүүрт их биеийг 0,5 см голч бүхий хөндлөн нүхэлсэн. Бусад чулуудын 2 талын үзүүр хэсгүүд хугарч алга болсон байдалтай. -556 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 10Х2,9х1,2 см/ -248 дугаарын чулуу 2 ширхэг ханзтай бичээст талын эсрэг талд хар толбо болсон. Хэмжээ 6,2Х2,8Х1,2 см./ -487 дугаарын чулуу 2 ширхэг ханзтай. Хэмжээ 2,1 х2,8х1,2 см -583 дугаарын чулуу нэг ханзтай. Хэмжээ 2,9х2,3х1,2 см. -559 дугаарын чулуу нэг ханзтай. Дүрслэл бүдгэрч тодорхой бус болсон. Хэмжээ 3,4х2,8,х1,1см. -316 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 6х2,8х1,1см. -016 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ 7,7х2,9х1,2см. -075 дугаарын чулуу нэг ханзтай. Хэмжээ 4,1х2,9х1,1см. 339 дугаарын чулуу 3 ширхэг ханзтай. Хэмжээ: 7.5х2.8х1.1хсм"

ЧХМ2024.45.767
ХҮРЭЛ ХОНХ
Археологи

ХҮРЭЛ ХОНХ

Хүрлийг давтаж, дээр нь хээ, ханз үсгийг цохьсон.

Хүрэл хонх, Дээрээ сэнжтэй, бор ногоон өнгөтэй. Хоёр бөөрний дээд, доод хэсэгт тус бүр 4 үүлэн хээг тод дүрсэлсэн. Хонхны голоос урт нарийхан хэл унжсан нь дуу чимээ гаргах зориулалттай аж. Хонхны голд босоо зураас татан ханз үсгээр ямар нэгэн зүйл бичсэн. Ханз үсэгтэй, бүтэн, үүлэн хээг нарийн дүрсэлсэн.

ЧХМ2024.45.770
МАЙДАР /БОСОО/ ЦУТГАМАЛ
Бусад

МАЙДАР /БОСОО/ ЦУТГАМАЛ

XVII зууны сүүлч XVIII зууны эхэн үе Гууль цутгамал, алт шармал

Тэргүүндээ дээш боосон хөх үстэй. Овоолсон үсний дунд суврагатай. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс тохож, баруун мутраа цээжин тус авч эрхий долоовор нийлүүлсэн. Зүүнээ бумба барин, урт хормойвч зүүсэн. Баруун хөлөө ургаш тавин дугуй давхар дэлбээ самрын хэлбэртэй бад суурин дээр зогсож буй. Бад суурийн ёроол хөндий сүншигтэй. Хөлийн уланд углуурга төмөртэй. Бад суурин дээр нь хоёр дөрвөлжин нүхтэй. Толгойн ар дагз, нуруул хөлийн хоёр гуяны ар дээрээ 4-н сүншигний нүхтэй. Бад сууринд их бие нь углуургадаж ордог.

ЧХМ42-61
ЧАГШИ ЖАНРАЙСЭГ
Бусад

ЧАГШИ ЖАНРАЙСЭГ

Хүрэл цутгуур, алтан шармал, шороон будаг.

4-н мутартай. Өндөр бат суурин дээр завилж суусан Чагши жанрайсэг. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс нөмөрсөн. Жүгдэр дээрээ Аюуштай.

ЧХМ70.60.01
ШАМБАЛЫН ДАЙН
Уран зураг, баримал

ШАМБАЛЫН ДАЙН

XIX-XX зуун Монгол зураг, шороон будаг, даавуу, торго.

Дээд төвд Бурхан багш, 2 шавьтайгаа, голдоо дугуй зохиомжтой. Гадна талдаа туслах дүрүүд, олон үйл явдлыг харуулсан.

ЧХМ76.16.566