Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
МАЙДАР /БОСОО/ ЦУТГАМАЛ
Бусад · Гууль цутгамал, алт шармал

МАЙДАР /БОСОО/ ЦУТГАМАЛ

XVII зууны сүүлч XVIII зууны эхэн үе · ЧХМ42-61

Дэлгэрэнгүй
01

Үзмэрийн мэдээлэл

Хувийн дугаарЧХМ42-61
МатериалГууль цутгамал, алт шармал
Цаг үеXVII зууны сүүлч XVIII зууны эхэн үе

Үзмэрийн тухай

Тэргүүндээ дээш боосон хөх үстэй. Овоолсон үсний дунд суврагатай. Зүүн мөрөндөө гөрөөсний арьс тохож, баруун мутраа цээжин тус авч эрхий долоовор нийлүүлсэн. Зүүнээ бумба барин, урт хормойвч зүүсэн. Баруун хөлөө ургаш тавин дугуй давхар дэлбээ самрын хэлбэртэй бад суурин дээр зогсож буй. Бад суурийн ёроол хөндий сүншигтэй. Хөлийн уланд углуурга төмөртэй. Бад суурин дээр нь хоёр дөрвөлжин нүхтэй. Толгойн ар дагз, нуруул хөлийн хоёр гуяны ар дээрээ 4-н сүншигний нүхтэй. Бад сууринд их бие нь углуургадаж ордог.

02

Техникийн мэдээлэл

Бүртгэл ба үүсэл, олдсон түүх

Хувийн дугаар
ЧХМ42-61
Тооцоологдсон үе
XVII зууны сүүлч XVIII зууны эхэн үе

Физик шинж чанар

Материал
Гууль цутгамал, алт шармал
Хэмжээ
Өндөр: 68см, Жин: 18980гр, Диаметр: 45см