Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Хавтгай урт гонзгой хэлбэртэй. Нүүрэн талд 3 дугуй дүрсийг угалзруулан дээш нь төвийлгөж дотор талд нь ургмлын хээ дүрсэлжээ. Дугуй хээний гадуур гурван дэлбээтэй цэцгэн хээг булан болон голд нь шигтгэж дүрсэлжээ. Энэхүү чимгийг бүсний үзүүрт хавьчуулан чимэглэдэг байжээ. Ар талд цулгуй дүрслэлгүй.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.729
- Тооцоологдсон үе
- VI-VIII зуун буюу Түрэгийн үе
- Олдсон газар
- Монгол-Казакстаны хамтарсан экспедиц Монгол-Казакстаны хамтарсан экспедиц В2. Булган аймаг. Баяннуур. Шороон бумбагар В3. 2011 он
Физик шинж чанар
- Материал
- Зэс. Зэсийг алтаар шарж хэвэнд цохиж хийсэн.
- Хэмжээ
- Урт: 5.2см, Өргөн: 2.2см, Жин: 20.46гр, Зузаан: 0.3см
