Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Цайвар шаргал өнгөтэй, задгай амсартай, жижиг цайны аяга. Цагаан паалан гүйлгэсэн тул шаврынх нь дэвсгэр өнгө дарагдан дан цайвар болсон аж. Бийрээр хөнгөн зурж чимэглэсэн байх бөгөөд төмрийн орц ихтэй будаг нь хүчилтөрөгчийг багасгах замаар шатаасны дараа хар хүрэн болж хувирсан байна. Аяганы ёроолд амьдрал гэсэн хятад ханзыг уран бичлэгийн маягаар бичжээ. Ёроол хэсэгт ханзыг тойруулан хүрэн өнгийн будгаар дугуй хүрээг бийрээр татсан нь зарим хэсэгтээ дотогш урссан. Аяга дундуураа хагарч унасаныг сүүлд нааж эвлүүлсэн. Аяганы гадна талын паалан жигд бус.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.755
- Тооцоологдсон үе
- XIII -XIV зуун
- Олдсон газар
- Монгол Германы хамтарсан судалгааны баг
Физик шинж чанар
- Материал
- Паалантай шавар эдлэл, шавраар хийж шатаан бэхжүүлсэн.
- Хэмжээ
- Хэмжээ: Өндөр: 4см, Жин: 115гр, Зузаан: 0.4см, Диаметр: 10.5см, Хэмжээ: ёроол Дм 4.3см
