Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Гонзгой дөрвөлжин, дөрвөн булан мөлгөр хэлбэртэй. Дээд талын дунд хэсэгт мөнгөн хөөмлөөр товойлгон эмжсэн дугуй нүхтэй, дээр нь 1 мөр 6 нангиад үсэг буюу тайлж уншвал "жаран ес" гэж сийлсэн. Нүүрэн талд тус бүр 0.9 см зайтайгаар дээрээс доош цувруулан сийлсэн 3 мөр дөрвөлжин бичээстэй ба эхний мөрөнд 6, удаах мөрөнд 2, адгийн мөрөнд 6 хэсэг үг байна. Ар талдаа 2 мөр бичээстэй бөгөөд эхнийх 7, удаах 9 хэсэг үгийг мөн адил дээрээс доош цувуулан сийлжээ.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.198.32
- Тооцоологдсон үе
- XIII зуун
- Олдсон газар
- Баян-Өлгий аймаг, Булган сумаас олдсон.
Физик шинж чанар
- Материал
- Мөнгө
- Хэмжээ
- Урт: 30см, Өргөн: 9см, Жин: 388гр, Зузаан: 0.2см
