Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Гонзгой хэлбэртэй, хийц, дүрслэлийн хувьд өөр хоорондоо ижил, нүүрэн талд хэлбэрийн дагуу ганц эвэрт амьтны дүрс, угалзарсан хээг товойлгон дүрсэлж, ар талын дээд, дунд, доод хэсэг бүрт босоо сэнж гаргасан. Толгой дээрээ эрчилсэн мэт ганц эвэртэй, нарийн хүзүүтэй, урт сүүлтэй, 4 хөлтэй, амаа ангайн архирч, дээш цоройж, угалзарсан хээг биеэрээ сүлбэн шурган гарч буйгаар зохиомжлон дүрсэлсэн.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2022.173.7
- Тооцоологдсон үе
- МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннү гүрний үе
Физик шинж чанар
- Материал
- Хүрэл, алт шармал. Хэв, цутгуур
- Хэмжээ
- Урт: 11см, Өргөн: 3.4см
