Дэлхийд тархсан Монгол өв

Бүтээл ii 2024 он Эрдэм шинжилгээний
Жагсаалт руу буцах

Анхлан 2014 онд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх зорилгоор “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ОХУ, Унгар, Дани, Япон, Тайвань, Норвег, Герман, Их Британи зэрэг улс орнуудын музей, номын сан, архив, хувь цуглуулагч нарт хадгалагдаж буй Монголчуудтай холбоотой дурсгалуудыг мэргэжлийн тайлбар зүүлттэйгээр Монгол, Англи, Орос хэлээр нийт 13 боть бүтээл хэвлүүлээд байна. Цаашид 20 боть болгон хэвлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.