“Хүннүгийн төрт улсын хаад, язгууртны оршуулгын зан үйлийн судалгаа” төсөл

Эртний төрт улс · МЭӨ III – МЭ XII зуун 2025 оноос Хэрэгжиж буй
Судалгааны схем рүү буцах

Чингис хаан Үндэсний музейн санаачилга, санхүүжилтээр 2025 оноос “Хүннүгийн төрт улсын хаад, язгууртны оршуулгын зан үйлийн судалгаа” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан талын “Гол мод II” хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газарт археологийн малтлага судалгааг зохион байгуулав.