“Эзэнт гүрний өв соёл” төсөл

Их Монгол улс · XIII – XIV зуун 2021–2023 Дууссан
Судалгааны схем рүү буцах

Чингис хаан Үндэсний музей, ШУТИС-ийн БУХС, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг “Эзэнт гүрний өв соёл” төслийн хүрээнд 2021–2023 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Оорцог овоо уулын олон үеийн дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж гүйцэтгэсэн юм. Нийт 53 оршуулгын дурсгал малтан судалж, 150 гаруй эд өлгийн зүйлс илрүүлэн олсноос өдгөө 37 дэсийн 62 ширхэг үзмэрийг музейн үзүүллэг, дэглэлтэд оруулан олон нийтэд хүртээл болгоод байна.