Чингис хаан Үндэсний музей
БҮХ ҮЗЭСГЭЛЭН
Бүх үзэсгэлэн

Үзэсгэлэн хайх

Чингис хаан Үндэсний музейн бие даан зохион байгуулсан болон хамтран зохион байгуулсан үзэсгэлэнгүүд.

Төрөл:
Эхэлсэн он:
Эрэмбэлэх:
18 үр дүн
Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь Идэвхтэй Олон улсын

Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

Монголчуудын тухай бидний мэдэхээс ч илүү арвин түүх бий. Чингис хаан Лидс хотод залран ирж байна. Олон улсад шуугиан тариад буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” нэртэй томоохон хэмжээний үзэсгэлэн Хааны зэвсгийн музейд (Royal Armouries Museum) 2026 оны 11-р сар хүртэл үргэлжлэн зохион байгуулагдах гэж байна. Чингис хааны тэрхүү зогсошгүй хүч чадал нь цөллөг, аллага, урвалт шарвалтыг хэрхэн даван туулж, өөрийн ард түмнийг нэгтгэн, Европоос Хятад хүртэл үргэлжилсэн агуу гүрнийг хэрхэн захирч байсан түүхийг эндээс олж мэдээрэй. Их Британид анх удаа Монгол улсаас авчирсан 250 гаруй ховор, сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Эдгээр үзмэрүүд нь хүлэг морь, нум сумыг төгс эзэмшсэн, тал нутгийн эмээлт дайчид хэрхэн анхны шуудангийн систем, цаасан мөнгө болон шашныг хүлцэх бодлогыг дэлхий дахинд авчирсан эзэнт гүрнийг цогцлоосон түүхийг өгүүлэх болно.

2026.06.26 — 11.01 Их Британи, Лийдс — Royal Armouries музей
МОНГОЛЧУУД БА ТОРГОН ЗАМ — тусгай үзэсгэлэн Идэвхтэй Тусгай

МОНГОЛЧУУД БА ТОРГОН ЗАМ — тусгай үзэсгэлэн

ПАКС МОНГОЛИКА — МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН XIII зуунд Чингис хаан, түүний залгамжлагчид Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрт тогтвортой засаглалыг тогтоохдоо худалдааны замын аюулгүй байдлыг хангаж байсны үр дүнд өрнө, дорныг холбосон соёл, эдийн засгийн хамгийн том солилцоог бий болгосон билээ. Хүн төрөлхтний түүхэнд «Торгоны зам» хэмээх нэрээр алдаршсан энэхүү улс төр, худалдаа, эдийн засаг, соёлын нэгдсэн сүлжээ Монголчуудын хяналтан дор орсноор дэлхий дахинаа Монголын амар амгаланг тогтоов.

2026.06.05 — 09.15 Хархорум музей
"БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН" ҮЗЭСГЭЛЭН Идэвхтэй Тусгай

"БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН" ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейд нээгдсэн "БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН” үзэсгэлэн “Мэдрэхүйн ертөнц”, “Хумхын тоосны нууцад нэвтрэхүй”, “Эх дэлхий, миний хариуцлага” хэмээх 3 хэсгээс бүрдэнэ.

2026.06.02 Чингис хаан Үндэсний музей
«МӨНХ ТЭНГЭРТ» бие даасан үзэсгэлэн Өнгөрсөн Түр

«МӨНХ ТЭНГЭРТ» бие даасан үзэсгэлэн

Монгол–Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан дэлгэж буй Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнийн бие даасан үзэсгэлэн.

2026.05.08 — 06.13 Чингис хаан Үндэсний музей, түр үзэсгэлэнгийн танхим (IX давхар)
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ДЭЭЛ Өнгөрсөн Тусгай

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ДЭЭЛ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү” ХХК- ийн 50-иад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урлалаа.

2026.02.23 — 03.01 Үзэсгэлэнгийн танхим
„ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү“ тусгай үзэсгэлэн Өнгөрсөн Олон улсын

„ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү“ тусгай үзэсгэлэн

Өндөр гэгээн Занабазар нь Буддын урлагийг Монголын тал нутгийн нүүдэлчдийн ертөнцөд хөгжүүлж, гайхамшигт бүтээлүүд туурвиж, шашны шинэчлэл хийсэн онцгой хутагт байсныг түүхэн баримт, түүний үлдээсэн өв нэгэнт нотолдог. Түүний бүтээлд нүүдэлчдийн оршин буй байгаль цаг уурын онцлог, амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт зан үйл, хүчирхэг хийгээд сургамжит цаг үеийн түүх, гүн ухаан, сэтгэлгээний онцлог бүрэн цогцоороо нэвт шингэж, нүүдэлчдийн урлагийн өнгө төрх, илэрхийлэл болж байгаагаараа дэлхийн олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазар 20 жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад, тэр дундаа дэлхийн урлагийн сэргэн мандалтын голомт Итали улсад дэлгэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой.

2026.01.20 — 02.22 Итали улс, Ром хот — Боргезе галерей
"АНАГААГЧ ЭХ ДЭЛХИЙ" ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Олон улсын

"АНАГААГЧ ЭХ ДЭЛХИЙ" ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейд ХБНГУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан эхлүүлсэн “Эх Дэлхийгээ Анагаахуй” төслийн үргэлжлэл “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэн дэлгэгдэж (2025.12.04) олны хүртээл болж эхэлнэ.

2025.12.03 Чингис хаан Үндэсний музей
"ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ" Өнгөрсөн Тусгай

"ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ"

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД

2025.11.18 — 11.29 Чингис хаан Үндэсний музей
"МОНГОЛ: ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХУЙ" — ЦЮРИХ Өнгөрсөн Олон улсын

"МОНГОЛ: ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХУЙ" — ЦЮРИХ

Чингис хаан Үндэсний музей Швейцарын Rietberg Museum-тэй хамтран “Монгол: Цаг хугацаагаар аялахуй” нэртэй тусгай үзэсгэлэнг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Zurich хотноо нээлээ.

2025.11.04 — 2026.02.22 Швейцарь, Цюрих — Rietberg Museum
"ИХ ШҮТЭЭН: ЭЗЭН ЧИНГИС ХААН" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Тусгай

"ИХ ШҮТЭЭН: ЭЗЭН ЧИНГИС ХААН" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэн (2025.08.08 )нээгдэж, Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэн үзэгчдийн хүртээл болголоо.

2025.08.08 IX давхрын Түр үзэсгэлэнгийн танхим
СОЛОНГОСЫН "ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛ" МЕДИА ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Олон улсын

СОЛОНГОСЫН "ТАЛ НУТГИЙН ГЭРЭЛ" МЕДИА ҮЗЭСГЭЛЭН

"Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд (2025.06.08) нээлтээ хийлээ.

2025.06.09 IX давхрын тусгай үзэсгэлэнгийн танхим
"ШАСТИРТ ДҮРСЛЭГДСЭН МОНГОЛЧУУД" — МОНГОЛЫН УРАН ЗУРАГ Өнгөрсөн Тусгай

"ШАСТИРТ ДҮРСЛЭГДСЭН МОНГОЛЧУУД" — МОНГОЛЫН УРАН ЗУРАГ

Энэтхэг улсын Рампур хотын Раза номын санд эх хувиараа хадгалагдаж буй 273 хуудас бүхий “Судрын чуулган” гар бичмэлийн цахим хуулбарыг Чингис хаан Үндэсний музей 2022 онд хүлээн авчээ.

2025.02.07 Чингис хаан Үндэсний музей
МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Тусгай

МАРКО ПОЛО, ХУБИЛАЙ ХААН, МОНГОЛЧУУД ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Aзи тив рүү жимээ гаргаж, дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан агуу аялагчдын нэг Италийн Венец хотын худалдаачин Николло Пологийн хүү "Марко Поло"-ийн 700 жилийн ой тохиож буй билээ.

2024.11.19 Чингис хаан Үндэсний музей
КАРАВАЖЖО "МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ" УРАН ЗУРАГ МОНГОЛД Өнгөрсөн Олон улсын

КАРАВАЖЖО "МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ" УРАН ЗУРАГ МОНГОЛД

Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид соёл, урлагийн нэн эртний баялаг түүхтэй Итали улсын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караваджжогийн “Магдалэний наминчлал” уран зургийг эх хувиар нь Монгол улсад, анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж, Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулж, “Урлаг-Шинжлэх ухаан” хэмээх ойлголтыг цогцоор нь үзүүлэн таниулах жишиг бүхий арга хэмжээг зохион байгуулж байна. Итали улс нь дэлхийд сэргээн засварлах урлагаар алдартай, өнө эртний уламжлалтай билээ.

2024.05.02 Чингис хаан Үндэсний музей
"ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ" — НАНТ, ФРАНЦ Өнгөрсөн Олон улсын

"ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ" — НАНТ, ФРАНЦ

Франц улсын Нант хотын Бреттанийн гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2023 оны аравдугаар сарын 14-нд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

2023.10.16 — 2024.05.05 Франц, Нант — Бреттанийн гүнгийн ордон
"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН" ТҮР ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Түр

"МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН" ТҮР ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагт Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан "Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт болно.

2023.10.05 Чингис хаан Үндэсний музей
"АДИСТЭД ХУРСАН ГАЙХАМШИГ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Тусгай

"АДИСТЭД ХУРСАН ГАЙХАМШИГ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу 2023 оны есдүгээр сарын 29-нөөс 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулахад бэлэн болоод байна.

2023.09.28 — 11.05 IX давхрын Түр үзэсгэлэнгийн танхим
"ХАДАН ГЭРИЙН ЭЗЭН" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН Өнгөрсөн Тусгай

"ХАДАН ГЭРИЙН ЭЗЭН" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Чингис хаан Үндэсний музейн V давхрын "Мөнгөн мод" үзэсгэлэнгийн танхимд 2023 оны зургадугаар сарын 22-нд “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэн нээгдлээ!

2023.06.23 V давхрын «Мөнгөн мод» танхим