Чингис хаан Үндэсний музей
ҮЗЭСГЭЛЭН
"ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ" — НАНТ, ФРАНЦ
Өнгөрсөн
Олон улсын үзэсгэлэн

"ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ" — НАНТ, ФРАНЦ

2023.10.16 — 2024.05.05 · Франц, Нант — Бреттанийн гүнгийн ордон

Хугацаа 2023.10.16 — 2024.05.05
Танхим Франц, Нант — Бреттанийн гүнгийн ордон
Цаг 09:00 — 18:00
Тасалбар 15,000₮ · Сурагч 7,000₮
Үзмэр 500+ үзмэр
Хамтрагч
Тасалбар авах
Хуваалцах

Үзэсгэлэнгийн тухай

Франц улсын Нант хотын Бреттанийн гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2023 оны аравдугаар сарын 14-нд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг Францын Лувр, Сэвр, Брэнли, Азийн урлагийн Гимэй болон Европын Холбооны бусад улсын 20 музейн 150 гаруй шилдэг үзмэрээр баяжуулан дэглэж, Чингис хааны болоод Монголын эзэнт улсын хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг дэлхий дахинд сурталчлан таниулж байна.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ үзэсгэлэнг танхимд үзэх үү?

III давхар, 7-р танхимд 2027.04.15 хүртэл үзэх боломжтой. Бүх бүлэгт зориулсан хөтөч, аудио гарын авлагатай.