Байгаль цаг уурын өвөрмөц онцлог, байгалийн тогтоц, газрын байршлыг сайтар ашиглан тэнгэр бологсдоо оршоосон “Монголчуудын хадны оршуулга” нь өөр газар оронд нэн ховор бөгөөд бидний өвөг дээдсийн бүтээсэн өв соёл юм.
Чингис хаан Үндэсний музейд хадгалагдаж буй НТ III - XVI зуун хүртэлх хадны оршуулгын дурсгалуудыг тус үзэсгэлэнд цогцоор нь дэглэжээ.
