Чингис хаан Үндэсний музей
ҮЗЭСГЭЛЭН
"ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ"
Өнгөрсөн
Тусгай үзэсгэлэн

"ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ"

2025.11.18 — 11.29 · Чингис хаан Үндэсний музей

Хугацаа 2025.11.18 — 11.29
Танхим Чингис хаан Үндэсний музей
Цаг 09:00 — 18:00
Тасалбар 15,000₮ · Сурагч 7,000₮
Үзмэр 500+ үзмэр
Хамтрагч
Тасалбар авах
Хуваалцах

Үзэсгэлэнгийн тухай

ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 200 дугаар тогтоолоор Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж, олон талт арга хэмжээг зохион байгуулсаар байна. Үүний нэг болох “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд (2025.11. 20-ноос 29 )өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд, дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэгэн дор дэлгэн түмэн олны мэлмийг баясгана. Нэгэнтээ, Академич Бямбын Ренчин гуай Өндөр гэгээнийг “#Тэр бол Азийн Микеланджело байсан” гэж үнэлсэн байдаг.

Энэ үзэсгэлэнг танхимд үзэх үү?

III давхар, 7-р танхимд 2027.04.15 хүртэл үзэх боломжтой. Бүх бүлэгт зориулсан хөтөч, аудио гарын авлагатай.