Идэвхтэй
Олон улсын
Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь
Монголчуудын тухай бидний мэдэхээс ч илүү арвин түүх бий. Чингис хаан Лидс хотод залран ирж байна. Олон улсад шуугиан тариад буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” нэртэй томоохон хэмжээний үзэсгэлэн Хааны зэвсгийн музейд (Royal Armouries Museum) 2026 оны 11-р сар хүртэл үргэлжлэн зохион байгуулагдах гэж байна. Чингис хааны тэрхүү зогсошгүй хүч чадал нь цөллөг, аллага, урвалт шарвалтыг хэрхэн даван туулж, өөрийн ард түмнийг нэгтгэн, Европоос Хятад хүртэл үргэлжилсэн агуу гүрнийг хэрхэн захирч байсан түүхийг эндээс олж мэдээрэй. Их Британид анх удаа Монгол улсаас авчирсан 250 гаруй ховор, сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Эдгээр үзмэрүүд нь хүлэг морь, нум сумыг төгс эзэмшсэн, тал нутгийн эмээлт дайчид хэрхэн анхны шуудангийн систем, цаасан мөнгө болон шашныг хүлцэх бодлогыг дэлхий дахинд авчирсан эзэнт гүрнийг цогцлоосон түүхийг өгүүлэх болно.
