МОНГОЛЧУУД БА ДЭЛХИЙ ДАХИН
XIII зуунд монголчууд дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулж, өрнө, дорныг улс төр, эдийн засаг, соёлын шижмээр холбон, нүүдэлчид болон суурин иргэдийг засаглах хамгийн амжилттай, тод жишиг болов. Дэлхийн түүхэнд цэрэг дайны урлагийг хөгжүүлж, нум сум, морьтон цэргээр хуурай газрын тэн хагасыг эзэлж, Европ, Азийг холбосон Торгоны замд аюулгүй амар тайван байдлыг бий болгож, тэр тусмаа дэлхийн түүхэнд хамгийн том анхны усан флотыг байгуулсан. Монголын эзэнт улсын хаад аливаа шашинд хүлээцтэй хандах төрийн бодлогыг явуулж, шашны олон талт эрх чөлөөг тунхаглаж, Орхоны хөндийд шашны эрх чөлөөг тунхагласан улс төр, соёлын төв болох эзэнт улсын нийслэл «ХАРХОРУМ» хотыг байгуулав.
