"Боорчи" хөшөөний нээлт
Эхний дөрвөн хөшөөний нэг — Боорчи жанжингийн хөшөөний албан нээлтийн ёслол.
Тэмүжин, Боорчи нарын анд бололцсон газар — Хэнтий аймгийн Батноров сумын "Хөхүүрийн тал"-д бүтээн босгосон. Эртний монголчуудын "Андлалдах ёс"-ыг сурталчилсан цогцолбор.
"Анд барилдах ёс" гэдэг нь "төрөл садан бус боловч дотно итгэлцсэн хүмүүс хоорондоо ах дүүгийн дотно холбоо тогтоон харилцан анд бололцох ёс" юм хэмээн эрдэмтэд тодорхойлжээ.
Батноров сумыг сонгосон нь Тэмүжин, Боорчи нарын нөхөрлөсөн түүхтэй холбон тайлбарладаг. Газарзүйч О.Сүхбаатар гуай Тэмүжин, Боорчи хоёрын нөхөрлөсөн газрыг хайж олох зорилгоор Цэнхэрийн голоос гурван өдөр шөнө морьтой явж туршин Батноров сумын нутагт байх магадлалтай гэсэн таамаглалд хүрсэн.
Энэ сумын нутагт "Хөхүүрийн тал" хэмээх адууны нутаг байдаг. Газар усны нэр нэлээд тогтвортой хадгалагддаг учир Боорчи намбуга суулгаа буюу хөхүүрээ боож орхисон нутаг байх магадлалтай билээ.
"Андлалын өргөө" цогцолборын үндсэн чиглэл нь эртний монголчуудын "Андлалдах ёс"-ыг сурталчлах, үндэсний андлалдах соёл, уламжлалыг харуулах, түүхэн баримт сэлтүүдийг эх сурвалжтай нь хамт олон нийтэд таниулах. Батноров сум УБ-аас 430 км зайтай.
Хөшөө бүрийн сэргээн босгох ажил албан ёсны зөвшөөрөл, дизайн батлуулна.
Лавлах: +976 7011-1239
Эхний дөрвөн хөшөөний нэг — Боорчи жанжингийн хөшөөний албан нээлтийн ёслол.
Хэнтий нутагт хийгдэх 4 хөшөөг хамруулсан 3 хоногийн соёлын аян.
Төслийн дуусгавар цогц нээлтийн ёслол.