Байгалиа хайрлах уламжлалт зан заншлыг дээдэлж, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөр.
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор төр засгийн бодлого, шийдвэрээр "Мод тарих үндэсний өдөр" "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар явуулж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Чингис хаан Үндэсний музей нь "Тэрбум мод" боловсролын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.