13-15-р зууны монголын хаад язгууртны евроазид бүтээсэн хэл бичиг, өв соёлын дурсгалуудыг таниулах эвлүүлдэг зурагт боловсролын хөтөлбөр.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 13-15-р зууны монголын хаад язгууртны евроазийн бүс нутагт бүтээн бий болгож, үйлдсэн хэл бичиг, өв соёлын өнөө үеийг хүртэл хадгалагдан үлдсэн дурсгалуудыг цогцоор нь таниулна. Уг боловсролын хөтөлбөр нь эвлүүлэх зурагт хөтөлбөр юм. Тухайн он цагт евроазийн эх газрын дийлэнх хэсгийг Чингис хааны шууд удмын эзэн хаадын эв найрамдлыг илтгэсэн түүх, соёлын дурсгалуудыг нэгтгэн харуулсан зураг бүтэх юм. Онцлох дурсгал нь Өлзийт ил хааны захидал юм. Монголын энх тайвны үе хэмээн алдаршсан он цагийг илтгэн харуулах зорилготой хөтөлбөр. Мөн гадаадын зочид, жуулчдад Монголын эзэнт улсын үеийн түүх соёлыг нэгтгэн тайлбарлан мэдүүлэх зорилго бүхий хөтөлбөр болно.
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.