7021-2222
education.chinggismuseum.com
Хөтөлбөр №14 Гар урлал Бага анги
Наран саран шүтээн
Монгол угсаатны наран, саран шүтээний бэлгэдлийг танилцуулан цоолборын аргаар ил захидал урлах хөтөлбөр.
Үргэлжлэх хугацаа20 мин
ҮнэҮнэгүй
Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн байнгын үзмэрийн танхимуудад дэглэгдэж буй Монгол угсаатны наран, саран шүтээн дурсгалын бэлгэдэл, өв уламжлалыг үзэгчдэд тайлбарлан таниулна. Наран, саран шүтээн нь монгол угсаатны эзэнт улсуудын төрийн бэлгэдэл болон тасралтгүйгээр хоёр мянган жилийн турш уламжилж иржээ. Тус хөтөлбөрийг цоолборын арга ашиглан нар, саран шүтээнийг урлан ил захидал хийх ба өөрийн хайртай хүндээ захиа бичиж дурсгах боломжтой хөтөлбөр юм.
Хэнд зориулсан вэ?
Зорилтот нас
Грүппийн төрөл
Сонирхлын чиглэл
Бүртгүүлэх
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.


