7021-2222
education.chinggismuseum.com
Хөтөлбөр №10 Гар урлал Дунд анги
XIII–XIV дээл хувцас
Нартын хадны дээлийн олдвор, уламжлалт технологи, хээний бэлгэдлийг танин мэдүүлэн цаасан хүүхэлдэй урлах хөтөлбөр.
Үргэлжлэх хугацаа60 мин
Үнэ15,000₮
Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхимд Нартын хадны дурсгалт газраас олсон дээлийн олдворыг үзэхийн зэрэгцээ, уламжлалт арга технологи болон дээлийн хээний бэлгэдэл зэргийг танин мэдүүлэх хөтөлбөр явуулна.
Үзэгчид цаасан бэлдцийг зааврын дагуу нугалан, музейд хадгалагдаж буй Нартын хадны луун хээтэй магнаг торгон дээл болон угалзан хээтэй эр хүний дээлүүдийн хүүхэлдэй урлал хийнэ.
Хэнд зориулсан вэ?
Зорилтот нас
Грүппийн төрөл
Сонирхлын чиглэл
Бүртгүүлэх
Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.


