Хөтөлбөр №4 Уран зураг / баримал Сургуулийн өмнөх

Шороон бумбагарын цагаан бар

Шороон бумбагарын ханын зураг, цагаан барын бэлгэдлийг таниулж, хүүхдэд тохиромжтой хэмжээнд буулгасан зургийг өөрийн дуртай өнгөөр будах уран зургийн хөтөлбөр.

Үргэлжлэх хугацаа40 мин
Үнэ3,000₮
Шороон бумбагарын цагаан бар

Хөтөлбөрийн тухай

Монгол нутаг дахь эртний төрт улсуудын танхимын нэгэн онцгой үзмэр болох шороон бумбагарын дурсгал, түүний ханы зургийг үзэгчид үзэж танилцах юм. Онцлох зураг цагаан барын бэлгэдэл, дүрслэлийг боловсролын хөтөлбөрт хамрагдсан үйлчлүүлэгчдэд тайлбарлан таниулна. Нүсэр том хэмжээтэй ханын зургийг хүүхэд будахад тохиромжтой хэмжээнд зурж цаасан дээр буулгасан ба ханын зургийг хүүхдүүд илүү ойроос ажиглангаа өөрийн дуртай өнгөөр будаж чимэглэн авч явах уран зургийн хөтөлбөр юм.

Хэнд зориулсан вэ?

Зорилтот нас

Сургуулийн өмнөхБага ангиХолимог

Грүппийн төрөл

Сургуулийн ангиСургууль бүхэлдээГэр бүлЦэцэрлэг

Сонирхлын чиглэл

Уран зураг / баримал

Бүртгүүлэх

Грүпп, анги, гэр бүлээрээ зочлох захиалгыг урьдчилан өгнө үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, цагийн хуваарийг доорх сувгаар лавлана уу.

Холбоотой хөтөлбөрүүд