Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
"Ерөнхийдөө дотроо хөндий бортого, хувин хэлбэртэй, хэмжээ хийц адилавтар 2 алтан чимэглэл. Амсрыг тойруулан хоёр давхар сүлжмэл иржгэр эмжээр гагнасан, мөн дээд ирмэг хэсгийг тойруулан дан сүлжмэл эмжээр, дээд хэсэгт өндөрлөн гаргасан жижиг дугуй суурийг бас сүлжмэл дан эмжээр гарган урлажээ. Чимэглэлийн ёроолын эмжээрийн дээхнэ талд давхар иржгэр сүлжмэл бүхий жижиг сэнж гаргаж, сэнжний эсрэг талын их биед хоорондоо холгүй зайтай зэрэгцээ гурван дугуй суурь гагнаж тогтоосон. Мөн эдгээрийн бүх амсрыг нь тойруулан иржгэр сүлжмэл эмжээр гагнасан. Их биеийг сүлжилдсэн нарийн зураасан хээгээр чимсэн."
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.596
- Тооцоологдсон үе
- XIII -XIV зуун
- Олдсон газар
- Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг
Физик шинж чанар
- Материал
- Алт. Гар хийц
- Хэмжээ
- Хэмжээ: Хэмжээ: 1. 1.5х1.7см, жин 1.79гр /бүтэн/ 2. 1.5х1.7см, жин 1.61гр /гэмтэлтэй/ нийт жин 3.40гр
