Үзмэрийн мэдээлэл
Үзмэрийн тухай
Өнцгүүд нь дугуйрсан дөрвөлжин хэлбэрийн хөөмөл алтан чимэглэл. Хүрээг нь товойлгон голын хонхор хэсэгт ам нь дотогш хумигар дугуй хэлбэрийн шигтгээний суурь гагнаж тогтоосон. Шигтгээний суурины эргэн тойронд шигтгээг дарж тогтоох зориулалт бүхий дөрвөн алтан нарийн шүд даруулга гагнаж тогтоосон. Шигтгээ хадгалагдан үлдээгүй. Чимэглэлийн арын хүнхэр хэсэгт гурван газар ямар нэгэн зүйл дарж тогтоох зориулалт бүхий даруулга хадаас гагнаж тогтоосны хоёр нь хадгалагдан үлдсэн бөгөөд нэг нь хугарч үгүй болсны улмаас нүхэлж тогтоосны ул мөр нэг өнцөгт нэвт гаргасан 2 нүх бий.
Техникийн мэдээлэл
Бүртгэл ба үүсэл, олдсон түүх
- Хувийн дугаар
- ЧХМ2024.45.589
- Олдсон газар
- Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг
Физик шинж чанар
- Материал
- Алт. Гар хийц
- Хэмжээ
- Урт: 2.7см, Өргөн: 2.6см, Жин: 5.28гр, Зузаан: 1см
