Чингис хаан Үндэсний музей
ЦАХИМ ЦУГЛУУЛГА
ЯСАН ЧИМЭГЛЭЛ
Археологи · Яс, будаг. Гар хийц

ЯСАН ЧИМЭГЛЭЛ

Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг · XIII зуун · ЧХМ2024.45.584

Дэлгэрэнгүй
01

Үзмэрийн мэдээлэл

Хувийн дугаарЧХМ2024.45.584
МатериалЯс, будаг. Гар хийц
Цаг үеXIII зуун
ХадгалагдсанХөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг

Үзмэрийн тухай

Тэгш өнцөгт хэлбэртэй, нимгэн ясан чимэглэл. Нэг талыг дөрөв хуваан гол хэсгийн хоёр зэрэгцээ дөрвөлж дотор яг адил зохиомжтой, тус бүр 16 шоо дөрвөлжин хээ гаргаж түүнд таацуулан тус бүр 4, 4-н дэлбээтэй дөрвөн цэцгэн хээ сийлж, 2 захын дөрвөлж дотор цэцэг, навч бүхий ой дотор буй бодь гөрөөс сийлж, ул дэвсгэрийг хар будгаар будсан. Уг чимэглэлийн хоёр урт талын зах хөвөөг дагуулан зэрэгцээ дөрвөн шулуун ховил зураас татаж, түүнээс арай дотогш хээ чимэглэлийн хөвөөг дагуулан зэрэгцээ гурван шулуун ховил зураас сийлжээ. Чимэглэлийн нэг урт талын захад хоёр нүхтэй. Энэ нүхтэй талын нэг өнцгөөс бага зэрэг хугарч алга болсон. Хоромсогоны чимэглэл байх магадлалтай.

02

Техникийн мэдээлэл

Бүртгэл ба үүсэл, олдсон түүх

Хувийн дугаар
ЧХМ2024.45.584
Тооцоологдсон үе
XIII зуун
Олдсон газар
Хөвсгөл аймаг, Улаан-Уул, Хориг

Физик шинж чанар

Материал
Яс, будаг. Гар хийц
Хэмжээ
Урт: 16.7см, Өргөн: 4.9см, Жин: 18.99гр