"Долоон ширхэг навчин дэлбээ бүхий дүрслэлийн дунд хос эвэр угалз, дугуй өргөн түшлэг бүхий сэнтий дээр завилан сууж, баруун гараа баруун өвдөг дээрээ тавьж, зүүн гараа энгэртээ тохойгоор нь нугалан барьсан, бөмбөгөр оройтой малгай өмссөн бурхан багшийн дүрстэй алтан эдлэл. Бурхан багшийн цээжин хэсэгт том бундан хэлбэрийн дүрсийг товойлгон гаргаж, хоёр мөрөн дээр нэжгээд дугуй дүрс товойлгон голд нь нүхэлсэн бол мөн малгайн оройд ижил нүх гаргажээ. Уг эдлэлийг хөөмөл цоолборын аргаар урласан бөгөөд хүрээ болон дотор талын хонхор ховилуудад юманд оёж тогтоож байсан гэмээр олон жижиг нүхтэй."